Багануурт “Шатрын өргөө” нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-09 15:45:28

Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуульд “Шатрын өргөө"-ний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

  Уг өргөөг тус сургуулийн Б.Нэргүй багштай 2-5 дугаар ангийн сурагчдын санаачилгаар тохижуулсан бөгөөд "Багануур эсгий ХХК"-ийн захирал С.Жамбалдорж ивээн тэтгэжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Гүн галуутай цогцолбор сургуулийн сургалтын менежер Л.Болормаа, “Уран нүүдэл-Хэрлэн” шатрын холбооны тэргүүн П.Ононгол, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Цогтбаатар, Багануур дүүргийн шатрын дасгалжуулагч Б.Нямдаваа, тус дүүргээс төрөн гарсан спортын дэд мастер Д.Оросоо, Ж.Батжаргал болон өсвөрийн шилдэг шатарчид, тус сургуулийн багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцжээ. Энэхүү шатрын өргөөний тохижилтын ажлын дизайныг Ж.Эрдэнэ-Очир урлан бүтээж, сурагчдаас гадна эцэг эх хамтран бүтээн байгууллаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ