Хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 760 ширхэг үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-05 17:32:07
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 181,127 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Атар Өргөө" ХК ATR+14.88 хувиар, "Жинст Увс" ХК JIV+8.64 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" ХК SHG-11.11 хувиар, "АйТүүлс" ХК ITLS-4.97 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 760 ширхэг үнэт цаасыг 76.0 сая төгрөгөөр арилжаалсан байна

Энэ өдөр "TOP 20" индекс 20045.85 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,350,617,853,801 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж үзнэ үү.      
Холбоотой мэдээ