Бүх нийтийн сонгууль болж байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-09-09 12:40:59
СТОКГОЛЬМ. /ТАСС/. Өнөөдөр буюу ням гарагт Швед улсад парламентын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль болж байна. Парламентын сонгуульд оролцохоор 39 нам, мужийн засаг захиргааны сонгуульд 41 нам, орон нутгийн засаг захиргааны сонгуульд 203 нам бүртгүүлжээ.
 
Тус улсын хууль тогтоох дээд байгууллагын 349 суудлын төлөө гол өрсөлдөгчид улс төрийн гол найман нэгдлээс нэр дэвшигчид байх төлөвтэй байна. Социологийн судалгааны “Сифо” төвөөс хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, сонгуулийн өмнө тус улсын 7 сая сонгогчийн санаа бодол дараах байдлаар хуваарилагдсан байна: Шведийн Ажилчны социал-демократ намын төлөө сонгогчдын 24,8%, “Шведийн ардчилсан нам”-ын төлөө – 17,6%, Аядуу эвслийн намын төлөө – 17,2%, Зүүний намын төлөө – 10,0%, Төвийн намын төлөө – 9,5%, Либерал намын төлөө – 6,2%, Христосын ардчилсан намын төлөө – 6,0%, Хүрээлэн буй орчноо хамгаалах намын төлөө – 5,6% нь тус тус саналаа өгөх аж.
 
Сонгуулийн өмнөх сүүлийн долоо хоногт нийт сонгогчдын 25% нь аль намд саналаа өгөхөө хараахан тодорхойлж амжаагүй байжээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ