Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөнд оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-10 17:13:42

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух цагийг уртасгах шаардлагатай 32 чиглэл байгаа аж. Иймд зарим төв замын дагуу нийтийн тээврийн зогсоолууд стандарт шаардлага хангаагүйгээс түгжрэл үүсдэг байна. Тухайлбал, төв номын сангийн автобусны буудал нь стандартын бус учир нийтийн тээврийн хэрэгсэл буудал дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг. Үүнийг шийдвэрлэж стандартад нийцсэн зогсоол болгох талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

 Мөн Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Төв шуудангийн уулзвараас ГХЯ-ны уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс дээрх хөдөлгөөнийг ГХЯ-ны уулзвараар эргүүлж П.Гэндэнгийн гудамжтай холбож гэрлэн дохиотой уулзвар болгон зохицуулах зохион байгуулалтын ажлыг хийхээр боллоо.

Түүнчлэн ажлын хэсгийн хуралдаанаар, Авто замын хөдөлгөөнийг зохицуулах алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах, нэмэлт цалингийн асуудлыг хотын дарга шийдэхээ мэдэгдлээ.

байгаагаас 350 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрчээ. Өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэллээ.

Холбоотой мэдээ