Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-10 17:54:22
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар р I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 645,265 ширхэг хувьцаа арилжсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш  тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" ХК SUL+8.79 хувиар, "Говь" ХК GOV+7.28 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт Ноос" ХК ALI-12.50 хувиар, "Увс Чацаргана" ХК CHR-12.50 буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20234.42 нэгж болж 1.6 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 23 тэрбум, 626 сая 997,017.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.  
Холбоотой мэдээ