НӨАТ-ын урамшууллын азтан энэ сарын 16-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-11 14:23:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та энэ оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18.327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20.354 иргэн азтан болсон. Харин супер шагналын эзэн тодроогүй юм. 
Холбоотой мэдээ