Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо зааж буй сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
204 days