Орхон аймгийн хэвлэл мэдээллийн шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-29 00:55:44
oyuka_hu@yahoo.com

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар, Орхон аймгийн Телевизүүдийн холбоо хамтран 2015 оны шилдэг сэтгүүлч, уран бүтээлч, байгууллагыг шалгаруулав.

МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбараас тодруулдаг “Зэс үзэг”-ийн эзнээр “Хотын шуудан сонин”-ны сэтгүүлч Н.Мөнхтөр, Хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар NBHD телевиз, “Нар туссан цаг” сонины сэтгүүлч Б.Ганчимэг, шилдэг найруулагчаар “ART” студийн захирал Б.Галбаатар нар тодорлоо. Мөн шилдэг радиогоор “Эрдэнэтийн дуу хоолой” фм 106.5, шилдэг сэтгүүлээр “Эрдэнэт хөгжил” тодорч “Зэс үзэг”-ийн эзэд боллоо.

Орхон аймгийн Телевизүүдийн холбооны дээд шагнал “Алтан бүргэд”-ийн эздээр “Тэнгэр”, “ETV”, “MBS” телевиз тодров. Мөн телевизийн шилдэг бүтээлээр NBHD –ийн “Амьдрал бүхний төлөө” нэвтрүүлэг, шилдэг зураглаачаар “Эрдэнэт” тв-ийн зураглаач Б.Төвшинзаяа, шилдэг графикчаар ТВ10 телевизийн графикч А.Даваасүрэн нар шалгарлаа. Шилдэг сэтгүүлчээр Тусгал1 телевизийн сэтгүүлч М.Мөнхцэцэг тодорч “Алтан бүргэд”-ийн эзэн болов.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news