“Нутгийн өвөл”-ийн дүн гарлаа

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:15:11

“Нутгийн өвөл” сэдэвт гэрэл зургийн уралдааныг Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Хонгор нутгийн гэрэл зураг сонирхогчдын клуб, Онлайн хэвлэлийн газар, БОХЖГ хамтран зохион явуулжээ.

Гэрэл зургийн уралдааныг зөвхөн аймгийнхаа гэрэл зураг сонирхогчдын дунд зохион явуулсан бөгөөд тус уралдаанд 30 гаруй хүний бүтээлээс онлайн санал болон шүүгчдийн онооны нийлбэрээр шалгаруулсан байна. Тус уралдаанд “Адуутай айл” сэдэвт бүтээлээр Ш.Наранхүү тэргүүлсэн бол 2-р байрт “Хүлээсэн өвөл” сэдэвт бүтээлээр Л.Батбаяр, 3-р байрт “Хөх хайрхан” сэдэвт бүтээлээр С.Мөнхбаатар тус тус шалгарчээ.

Б.Мөнхзул

Related news