Ерөнхий сайдын зөвлөхөөр M.Хүдэрбаатарыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр М.Хүдэрбаатарыг томилсон байна.
М.Хүдэрбаатар нь 2007 онд “Токио Метрополитан” их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2010 онд Удирдлагын академи Удирдахуйн ухааны магистраар, 2012 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Мөн 2014 онд Австрали Грифитийн их сургуульд Хяналт, мониторингийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Тэрбээр өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өв соёлоо дэлгэрүүлэх “Адуучин” тэмцээнийг санаачилж, үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, аймаг бүрт бүсийн оношлогооны төв барих зэрэг олон ажилд оролцож байсан юм.
Н.Туяа
Related news

Official Visit of Chairman of the State Great Khural of Mongolia to the United Kingdom Begins
3 days

Doctors and Nurses for the Second National Oncology Center to Be Trained in the United States
4 days

Marshal of the Senate of the Republic of Poland Pays a Courtesy Call on President of Mongolia
8 days