Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн дийлэнх нь халамжийн чиглэлийнх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-17 12:15:58
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт Дани, Франц, Солонгос, Итали  улсын санхүүжилтээр найман төсөл хэрэгжиж байна.

Тодруулбал, “Дэлхийн зөн” ОУБ,“Шинэ Тосгон” ТББ “Тэгш дүүрэн” холбоо, Улаанзагалмайн хороо, “МОН 23-01”, “Цэвэрлэх байгууламж”, Нийгмийн сүлжээ түншлэл, “Монгол Хабитат”, “Тогтвортой амьжиргаа” төсөл юм. Эдгээр төсөл нь зорилтот бүлэг рүү чиглэсэн юм. “Шинэ Тосгон” ТББ “Тэгш дүүрэн”, “Дэлхийн зөн” ОУБ нь хөжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд боловсрол өрхийн эдийн засгийг дэмжин ядуурлыг бууруулахад чиглэсэн байдаг. Өнгөрсөн онд Дэлхийн зөн ОУБ дээрх чиглэлээр 854.7 сая төгрөгийн ажил хийжээ.

Харин цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын иргэдийг дулааны шугамд холбох төсөл нь Франц болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байна. Эдгээр төсөл урт хугацааных ажээ. Дээрх найман төсөл 42 сая төгрөгөөр 3.2 сая ам.доллар хүртэлх санхүүжилттэй юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news