Оросын 7 тамирчин хориотой мельдони хэрэглэсэнд сэжиглэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэ оны 1 дүгээр сарын 1-нээс хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад орсон мельдонийг хэрэглэсэн гэх Оросын тамирчдын тоо 7 болоод байна.
Үүний өмнө дэлхийн нэрт теннисчин Мария Шарапова энэхүү жагсаалтад орж, хэвлэлийн бага хурал хийж, анзааргагүйгээс болж олон жил хэрэглэж ирсэн энэхүү эм бэдмэлийг шинэ жагсаалтанд орсныг мэдээгүйдээ спортын дэмжигч олноосоо уучлалт гуйж, 4 наснаас эхэлж их теннист амьдралаа зориулсан түүнд боломж олгохыг хүссэн. Түүнээс гадна уран гулгалтын тамирчин Екатерина Боброва мөн нэмэх тест өгчээ.Үүний дараа шорт-трекийн Оросын хоёр тамирчин бүсгүй сэжиглэгджээ.
Шорт-трекийн тамирчин Олимпийн аварга Семен Елистратов, тэшүүрийн спортын дэлхийн аварга Павел Кулижников мөн мельдони хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан Орос улсын тэшүүрийн спортын холбоо өчигдөр албан ёсны мэдэгдэл гаргав.
Тус холбооны тэргүүн Алексей Кравцов “Business FM” радиод өгсөн ярилцлагадаа, манай тамирчдад мельдони сэм хаясан. Холбооноос үүнтэй холбогдуулан сэргээш хэрэглэсэнд сэжиглэгдэж байгаа тамирчдыг илчлэх полиграфын аппарат дээр шалгаж эхлээд байна. Түүнээс гадна шигшээ багийн эмч нар шалгалтын хяналтанд хамрагдаад байна гэв.
Сонирхуулахад, энэ сарын 7 -ны өдөр Германы “ARD” телевизийн суваг “Орос улсын анхаарал сарниулах маневр” нэртэй “Маш нууц. Сэргээш” цуврал эрэн сурвалжлагын гуравдугаарыг үзүүлжээ. Зохиогч, германы сэтгүүлч Хайо Зеппельт сэргээшийн тухай шинэ киногоор Орос улс спортын цэвэр шударга өрсөлдөөний төлөө шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна гэж үзэж байгаа аж.
Москва хот. А.Огторгуймаа