Ц.Өсөхбаяр : Хууль хэрэгжсэнээр ямар нэгэн хардлага, сэрдлэг үгүй болсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд төрийн сангийн мэргэжилтнүүдийн оролцооны талаар нягталан бодогч Ц.Өсөхбаяраас тодрууллаа.
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд санхүүгийн ажилтнуудын оролцоо ямар байдаг вэ?
-Манай сумын ЗДТГ-аас хуулийн хэрэгжилтэнд анхаарч нягтлан бодогч нар ажил үүргийн тодорхой хуваарьтай ажилладаг. Орон нутгийг хөгжүүлэх сан болон санхүү, үйл ажиллагаатай холбоотой мөнгөн гүйлгээг Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын туслах нягтлан бодогч Сонинбаяр хийж байна. Төсвийн орлогын бүрдлүүлэлтийн талаар төрийн сангийн мэргэжилтэн Батчимэг, төсвийн байгууллагуудтай холбоотой мэдээлэл би өөрөө хариуцдаг.
-Шилэн дансны тухай хуулийн талаар мэдээллийг иргэддээ ямархуу байдлаар хүргэж байна вэ?
-Өнгөрсөн жил аймгийн ИТХ-аас иргэддээ сургалт сурталчилгаа явуулсан. Үүнтэй холбоотойгоор 4 дүгээр сард бүх төсөвийн байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарыг хамруулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гарсан. Үүнийг Жаргалант сумын ИТХ-ын хурлын нарийн бичгийн дарга П.Оюунтунгалагаар ахлуулсан хэсэг харьяа сургууль, цэцэрлэгүүдийг хамруулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Саяхан шинэчлэгдсэн шилэн дансны хэрэгжилтэнд урьд жилд би дангаараа мэдээллээ сайтанд оруулдаг байсан. Харин одоо 2016 онд дарга нар шаардлагатай тохиолдолд орж мэдээллээ харах, хийх админ эрхтэй болсон.
-Шилэн дансны хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт бий болж ямар давуу тал ажиглагдаж байна вэ ?
-Шилэн дансны хууль хэрэгжснээр иргэдийн дунд гардаг элдэв хардлага сэрдлэг байхгүй болсон. Хамгийн их хардлага сэрдлэгэтэй байсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажид ямарч хардалга сэрдлэггүй болсон.
Төлөвлөгөөний дагуу гарч байгаа мөнгө нь өдөр өдрөөр, түүнчлэн 5-саяас дээш гүйлгээ нь өдөр өдрөөр гарч байна. Тухайн гарч буй гүйлгээнүүд үнэн зөв эсэхийг дээрээс дотоод аудит шалгаж байна. Бидний тухай бүр хийсэн гүйлгээг эрхийнхээ дагуу төрийн сангийн хуулгаас татаж үзээд эд нар энэ гүйлгээгээ байрлуулсан байна уу, тухайн гүйлгээ чинь байршигдаагүй байна уу гэдгийг манайх руу зөвлөөд хамтарч ажиллаж байгаа учраас ямар нэгэн хардлага байхгүй.
Ховд аймаг А.Бямбасүрэн