Усан спортын цогцолбор энэ онд ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод Усан спортын цогцолбор байгуулах ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн 3, орон нутгийн төсвийн 1, нийт 4 тэрбум төгрөгөөр барих тус цогцолбор нь 25 метрийн урттай 5 сэлэлтийн зам бүхий бассейн, боулинг, фитнесийн спорт заалтай, орчин үеийн шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан байх юм.
Усан спортын цогцолбор ашиглалтад орсноор иргэд, залуучууд чөлөөт цагаа
үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэнэ. Барилгын ажлыг "ӨВ-МТХ" ХХК гүйцэтгэж байгаа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулах аж.
Related news

First-Stage Tender for the Ulaanbaatar Metro Project Receives Submissions from 27 Companies
15 hours

Ulaanbaatar Xac Broncos to Play its First Game of the Basketball Champions League Asia-East
19 hours