Бугантынхан хандлагаа өөрчилж хоггүй орчинг бүрдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн
Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албанаас иргэдийнхээ ухамсар хандлагыг өөрчилж
“Хоггүй цэвэрхэн Монгол”-ыг бий болгохыг зорин
ажиллаж байгаа аж.
Иймээс Хамтдаа хог хаягдлыг бууруулъя
Хамтдаа цэвэрхэн орчинд
амьдарцгаая
Өөрийн зөв үйлдлээр үлгэр
дуурайлал үзүүлж
Ирээдүй хойч үедээ хоггүй,
эрүүл орчинг бэлэглэе гэсэн уриалгыг иргэд, аж ахуйн нэгжүүддээ
илгээн аянд нэгдэхийг уриалжээ.
Дээрх уриалгаа хэрэгжүүлэх үүднээс “Хандлагаа өөрчилье”, “Хоггүй цэвэрхэн Монгол” зэрэг багц аяныг
зохион байгуулсан байна. Эл багц аянд Бугант тосгоны Захирагчийн алба, 19-р
цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, ХААН банк, “Амгалан
бугант” ХХК-ийн зэрэгцээ Бугантын тендерийн жолооч нар нэгдэн оржээ. Аянд
нэгдсэн байгууллага, иргэд тосгоныхоо “Улаан гүүр”-нээс Бугант хүртэлх голын эрэг дагуу, мөн Бугантын гүүрнээс “Булгийн тохой”, наадмын талбайгаас гүүр, “Булгийн
даваа”, “Ерөө”, “Бугант” голын дагуух хогийг тус тус цэвэрлэсэн байна. Энэхүү үйл
ажиллагаа нь нэг удаа хийгээд зогсох бус сар бүр тусгайлсан сэдвийн дор нөлөөллийн
ажлуудыг тогтмол зохион байгуулж байх зорилготой ажээ.