Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-29 16:22:45

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29. МОНЦАМЭ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Шадар сайд аймгийн Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг яаралтай унтраах, хяналт тогтоох чиглэлээр дараах үүрэг, чиглэл өглөө. 


-Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, түймрийн голомтуудад нэмэлт хүч, техник хэрэгслээр яаралтай хангаж, харилцаа, холбооны хэрэгслийн ашиглалт,хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах

-Түймрийн бүсэд ойр малчид,тариаланчид,сумдын иргэд, аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх хамгаалалтын зурвас тавих ажлыг онцгой анхаарч эрчимжүүлэх

-Нисдэг тэрэг, дрон, агаарын тандалт ашиглан, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Түймрийн нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.

-Орон нутгийн Онцгой комисс, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, хариуцлагыг өндөржүүлэх, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид,сайн дурын бүлэг, иргэдийн аюулгүй, байдлыг хангахыг үүрэг болголоо.

Related news