Хүүхэд бүрийн авьяас хөгжүүлсэн сургуулиудыг  шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 13:18:25

Ховд аймгийн Боловсрол соёлын газраас Авьяас хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийн авьяас хөгжүүлэх сургууль” шалгаруулалтад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн нийт багш, удирдлага, 7079 сурагч буюу нийт сурагчдын 87,2 хувь нь хамрагдлаа.

 

Энэ нь боловсролын чанарын шинэчлэл хүүхэд нэг бүр нь  яаж хөгжиж байгааг, “Авьяас“ хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан арга хэмжээ боллоо. БСГ-ын даргын тушаалаар дэд дарга Д.Ган-Очироор ахлуулсан ажлын хэсгийн 15 гишүүн тус уралдааныг дүгнэж сургууль тус бүрийг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. 

Энэ шалгаруулалтаар “Хэмнэл сонсголын мэдрэмжид суурилсан авьяас” хөгжүүлэх чиглэлд  Жаргалант 1 дүгээр сургууль,Цаст- Алтай цогцолбор сургууль,Жаргалант 3 дугаар сургууль эхний гурван байр эзэллээ. “Хөдөлгөөн тэнцвэрийн мэдрэмжид суурилсан авьяас”-аар Цаст-Алтай  цогцолбор сургууль, Жаргалант 7 дугаар сургууль,Прогресс сургууль, “Хэл өгүүлэхүйн мэдрэмжид суурилсан авьяас”-аар .Цаст-Алтай цогцолбор сургууль, Жаргалант 7 дугаар сургууль, Жаргалант 2 дугаар сургууль шалгарсан байна. “Логик харилцааны мэдрэмжид суурилсан авьяас”-аар  Цаст-алтай сургууль,Прогресс сургууль,Жаргалант 1 дүгээр сургууль, “Хараа орон зайн мэдрэмжид суурилсан авьяас”-аар Цаст-алтай цогцолбор сургууль, Жаргалант 2 дугаар сургууль, Жаргалант 6 дугаар сургууль тус тус байр эзэлжээ.

А.Бямбасүрэн

Related news