Аянгад өртсөн айлд гэр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 11:01:02

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/197 захирамжаар Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр бүлд гэр олголоо.

2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуу цахилгаантай бороо орж Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр дээр аянга бууж, гэр орон нь эвдэрч сүйдэн ашиглагдахгүй болсон учраас ийнхүү захирамж гаргаж гэр олгосон байна.

Аймгийн засаг даргын захирамжаар олгох гэрийг  ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Жаргал  танилцуулж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гэр бүлд нь гардуулан өгсөн юм.

А.Бямбасүрэн

                                                      

 

Related news