Цагдаагийн ахмад ажилтнуудаас зөвлөгөө, сургамж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:38:37

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан "Замын хөдөлгөөн-Бидний оролцоо" аяныг эхлүүлжээ.

Аянаар цагдаагийн алба хаагчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын ур чадварыг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшлийг бий болгох, зам тээврийн осол, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мөн “Ахмад настнаасаа суралцья” уулзалт хийж, ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ц.Эрдэнэбилэг, цагдаагийн ахлах ахлагч Х.Пүрэв, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Дамдинпүрэв нарын зөвлөгөө, сургамж, ажлын арга барил, туршлагаас цагдаагийн алба хаагчдад хуваалцлаа.

Мөн Цагдаагийн газрын албаны автомашин эзэмшдэг алба хаагч нараас "Жолоодлого"-ын шалгалт авсан ба "Согтуу" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодож явсан 15 зөрчил илрүүлжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Related news