Дорнод аймагт 10 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-22 20:21:50

Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос ирсэн иргэдээ хоёр удаагийн шинжилгээнд хамруулахад Дорнод аймагт арван мянган ширхэг түргэвчилсэн оношлуур шаардлагатай.

Тодруулбал, халдвар гарсан бүс нутгаас ирсэн бүх иргэнийг Дорнод аймагт ирснээс хойш долоо дахь болон 14 дэх хоногт нь шинжилгээ авч хянах юм. Давтан шинжилгээ авах ажлыг аймгийн төвд 6-8 цэгт, сумдад Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар боллоо. Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөс сумдын Эрүүл мэндийн төвүүдийг мэргэжил арга зүйгээр тогтмол хангаж, шаардлагатай сумдад эмч, ажиллагсад очиж зөвлөн туслахаар зохицуулалт хийж байна. Шинжилгээгээр сөрөг гарсан, өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй иргэдийг гэрт нь тусгаарлах бол шаардлагатай тохиолдолд зочид буудалд тусгаарлана гэлээ.  

Related news