Ирэх жил “ЦӨМ” хөтөлбөр кредит цуглуулах журмаар хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-30 01:00:53
oyuka_hu@yahoo.com

Хоёр дахь жилдээ үргэлжилж буй “ЦӨМ” хөтөлбөр Орхон аймагт хангалттай сайн хэрэгжсэн гэж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам дүгнэсэн байна.

Ингэхдээ “Эрдэнэт”, “Наран” цогцолбор, 3,7,14 дүгээр сургуулийг сонгож ажиллажээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ, хүүхдийн бие даан сурах арга барил, сурагчийн мэдлэг олж авах чадвар, багшийн заах арга зүй, хүүхдэд хандах хандлага, мэдлэг, мэдээллийг ойлгуулах аргачлалыг шалгасан байна. Харин ирэх хичээлийн жилд хэрэгжих “ЦӨМ” хөтөлбөр кредит буюу оноо цуглуулах журмаар явагдана. Энэ жил 9 дүгээр ангийхан хичээл сонголтоо хийсэн байна.

                                                                                                                      Б.Оюун-Эрдэнэ

Related news