Архивын улсын үзлэгээр 95,68 хувьтай “маш сайн” гэж үнэлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 18:00:26

Ховд аймагт энэ сарын 25-29-ний  өдрүүдэд явагдсан  “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт"-ийн улсын үзлэгт Ховд  аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Зэрэг, Дарви сум сонгогдон шалгагдлаа.

Өчигдөр Архивын ерөнхий   газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Оюунчимэг өчигдөр Ховд аймагт хийсэн улсын үзлэгийн дүнг төрийн болон төсөвт байгууллагын дарга,албан тушаалтнуудад танилцууллаа.   Ховд аймаг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт"-ийн улсын үзлэгээр 95,68 хувьтай маш сайн дүнтэй шалгагджээ.

 Үзлэгийг байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн  чиглэлээр явууулсан байна.

А.Бямбасүрэн

 

Related news
Comments