Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгын ажил 81 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-14 11:01:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг барьж байгаа.

Тус барилгын нийт төсөвт өртөг 7,5 тэрбум төгрөг бөгөөд энэ жилдээ багтаан ашиглалтад орно. Тухайн барилгад одоо өөрийн гэсэн байргүй байгаа Төрийн аудитын газар, Боловсролын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Архивын тасаг зэрэг 10 гаруй байгууллага орж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг газраас үзүүлэх аж.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн "Агайын" компани ажиллаж байна.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тухайн 34мх24м талбай бүхий 7 давхар барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийжээ.

Хяналтаар ажлын гүйцэтгэл нь энэ сарын 12-ны өдрийн байдлаар 81 хувьтай явж байгаа хэмээн дүгнэсэн байна. 

Related news