Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-09-23 17:10:17

ЭР-РИЯД. /AP/. Саудын Араб ирэх онд эмэгтэй гишүүний бүрэлдэхүүн бүхий сансрын нисгэгчдийг сансарт илгээх зорилго бүхий хөтөлбөрийг эхлүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Тус улс нь эдийн засгаа төрөлжүүлэх, газрын тосноос хамааралтай байдлыг бууруулах “Vision 2030” төлөвлөгөөний хүрээнд шинжлэх ухаан, технологийг идэвхтэй хөхиүлэн дэмжиж байгаа юм.


Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы 2016 онд танилцуулсан энэхүү төлөвлөгөө нь мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг уриалж байгаа ажээ. Тус улсад 2018 оноос эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглохоо больсон юм.


“Саудын Арабын сансрын нисгэгчдийн хөтөлбөр нь “Vision 2030” төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг бөгөөд Саудын Арабын сансрын нисгэгчдийг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө сансарт илгээнэ” гэж тус улсын Сансрын комиссын мэдэгдэлд дурджээ. Мөн сансрын нисгэгчдийн нэг нь эмэгтэй хүн байна гэдгийг тэмдэглэсэн байна. 

Related news