Гурванбулаг суманд архи худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 23:09:42

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөрт багтсан  ажлуудын  нэг болох "Шинэ Булган" хөтөлбөрийн "Архигүй Булган" хөтөлбөр билээ. Энэхүү хөтөлбөрийн  хүрээнд Булган аймгийн Гурванбулаг сумын хэмжээнд "Архигүй Гурванбулаг" сарын аяныг өрнүүлж байна.

Энэхүү аян нь 2015 оны 09 сарын 16- аас 2015 оны 10 сарын 16-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ ажлын явцад  10 сарын 02-оос 10 сарын 16-ыг хүртэл сум даяараа 14 хоног архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг хориглосон сумын Засаг даргын захирамж гаргажээ. Ажлын хэсэг гаргасан бөгөөд  тэд захирамжийн хэрэгжилтэд   хяналт тавьж ажиллана.

П.Батням

 

Related news
Comments