ХОВД: Хөдөөгийн 42 багийн эмчийг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-22 18:49:38

Ховд /МОНЦАМЭ/. Малчид болон орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн хөдөөгийн 42 багийн эмчид нийт 152 сая төгрөгийн өртөг бүхий мотоцикл олгож, унаажууллаа.  


Ийнхүү багийн эмч нарыг унаажуулснаар малчид, хөдөөгийн алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх боломж өргөжиж байна. 

Багийн эмч нар хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын үйлчилгээ үзүүлэхэд нэг талдаа 100-300 км, отор нүүдэл хийсэн үед түүнээс ч хол замыг туулан малчин өрх, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд багийнхаа бүх иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тухай бүрт нь үзүүлэхэд унаа техник хэрэгсэл (машин, мотоцикл) хамгийн чухал.


Унаа байлаа ч бартаат замыг туулах явцад тeхникийн эвдрэл
, гэмтэл үүсэх тохиолдол бий. Иймээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй иргэн бүрт хүрч ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор 2-4 жил тутамд багийн эмч нарын унааг шинэчилж байна. 

Өнгөрсөн жилүүдэд буюу 2018-2021 онд нийт 48 багийн эмчийг унаажуулсан бол энэ онд 42 багийн эмчийн унааг ийнхүү шинэчилж байгаагаараа онцлогтой.

 

Related news