ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг дарга "Хүндэтгэлийн өдөр"-ийг тохиолдуулан гурав дахь жилдээ хичээл заалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-18 13:47:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019 онд аймгийн ИТХ-аас жил бүрийн 2 дугаар сарын 18-ны өдрийг аймгийн “Хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон. Тус өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж сурагч хүүхдүүдэд хандан “Миний Өвөрхангай” сэдэвт хичээлийг гурав дахь жилдээ заалаа.



Энэ удаа Мэргэд сургуулийн 8а ангийн сурагчдын хамт аймгийнхаа эдийн засгийг бүрдүүлж буй гол салбаруудын тухай ярилцаж, “Ноос ирээдүй” ХХК, “Дэлгэрэх хүнс” ХХК, “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ер гаруй жилийн түүхэн хугацаанд өнөөгийн Өвөрхангай аймаг хэрхэн хөгжиж ирснийг ирээдүйн эзэд болох үр хойч, хүүхэд залуустаа өвлүүлэн мэдүүлэх нь аймгийн удирдлага бидний нэг үүрэг” хэмээн тэрбээр хэллээ.



Мөн аймаг, орон нутгийнхаа арвин баялаг түүхээс судалж, амжилт бүтээлээс нь суралцсан, эх орныхоо алхам газар, атга шорооны үнэ цэнийг мэдэж ухаарсан зөв хүмүүжил төлөвшилтэй, эрдэм мэдлэгтэй, хариуцлагатай иргэн болохыг хүүхэд багачууд, залуу үеийнхэнд хүсэн ерөөсөн юм. 









Related news