ХЭНТИЙ: Агро-ойн аж ахуйг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтийнхэн цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойн аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд Хэрлэн, Мөрөн суманд говь, хээрийн бүсийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ бүхий агро ойн аж ахуй байгуулах, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд говь хээрийн бүсийн эмийн ургамал бүхий агро ойн аж ахуй байгуулах, Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тариан талбайг тойруулж ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулах юм.
Харин газар тариалангийн
талбайг салхины элэгдлээс хамгаалах зорилгоор Гурванбаян тосгонд үйл ажиллагаа
явуулдаг “Хурх гол” ХХК 7000 ширхэг улиас, Өлзийт тосгонд үйл ажиллагаа явуулдаг
М-Агро ХХК 10000 ширхэг улиас, 9500 ширхэг хайлаас, Хэрлэнбаян улаан тосгонд үйл
ажиллагаа явуулдаг Астра-Рүүт ХХК 90 нэр төрлийн 2020 ширхэг мод, мөн тосгоны тариан
талбайд 100 ширхэг мод, отрын бүс нутагт 470 ширхэг мод, Хэрлэн суманд тариалангийн
талбайд улиас 500 ширхэг голт бор, 500 ширхэг нийт 3280,6
га-д 30090 ширхэг мод тариад байна.
Related news

