БУЛГАН: Хуучин хувцас хийх байнгын цэгийг ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-24 12:22:42

Булган, 2023 оны аравдугаар сарын 24  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан "Хуучин хувцас хийх байнгын цэг"-ийг аравдугаар сарын 22-ноос ажиллуулж эхэллээ.


Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум хувцас үйлдвэрлэдэг. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд жилд 2,5 тэрбум тонн хүрэх статистик байдаг байна.


Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлж дэлхий нийтээрээ өөрт хэрэглэдэггүй хувцсаа хаяж, шатаахгүй бусдад хандивладаг жишиг тогтоод байгаа билээ.


Булганыхан хуучин хувцсаа хэн нэгэнд хандивлаж, бусдын төдийгүй эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулж байна. Тэд 14 хоног тутам хайрцагт буй хувцсыг хэрэгцээт нэгэнд нь хүргэх аж.






Related news