Бүх төрлийн тээврээр зорчигчдын тоо 1.4 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-16 11:17:01

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбар 2023 онд 146.4 сая зорчигч тээвэрлэжээ.


Тодруулбал, авто тээврээр 142.5 сая зорчигч, төмөр замаар 2 сая, агаарын тээврээр 1.7 сая зорчигч, усан тээврээр 64.7 мянган зорчигчийг тус тус тээвэрлэсэн байна.

Энэ нь авто тээврээр зорчигч өмнөх оныхоос 1.1 хувь, агаарын тээврээр зорчигчдын тоо мөн өмнөх оны мөн үеийнхээс 81.7 хувь, усан тээврийнх 71 хувиар өссөн дүнтэй байна.


Бүх төрлийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оныхоос 1.4 хувиар өсжээ. 



Related news