ДУНДГОВЬ: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.1 жилээр бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-19 11:56:08
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 46,1 мянган хүний 50,4 хувийг эрэгтэйчүүд, 49,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.


Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр, эрэгтэйчүүдийн 55,7 хувь нь хөдөө, 44,3 хувь нь аймаг, сумын төвд амьдардаг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70.9 байгаа бол эмэгтэйчүүдийнх 80 нас байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.1 жилээр бага байгаа юм.


Цэргийн алба хаасан байдлыг авч үзвэл, 18-29 насны залуусын 22,5 хувь, 30-39 настай эрчүүдийн 57,6 хувь, 40-49 настай эрчүүдийн 63,8 хувь, 50-59 настай эрчүүдийн 75,9 хувь, 90-ээс дээш настай эрчүүдийн 91,5 хувь нь цэргийн алба хаасан.  2023 онд тус аймгийн хэмжээнд 689 хүүхэд төрсний 50,4 хувь нь хүү байв. 


Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 80 хувь, аймаг, сумын ИТХ-ын хурлын дарга, нарийн бичгийн дарга 31 хүний 52 хувь, 15 сумын ИТХ-ын 295 төлөөлөгчийн 67 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Аймгийн болон 15 сумын Засаг дарга нарын 13, Засаг даргын орлогч нарын 11, 68 багийн Засаг дарга нарын 43, сумын ЗДТГ-ын дарга нарын 4 нь эрэгтэй байна.


Related news