ДУНДГОВЬ: "Зөв гэр бүлийн төлөө ээжүүд нэгдэнэ" уриан дор эмэгтэйчүүдийн волейболын тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жил, Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 82 жилийн ойд зориулсан "Их хүндэтгэл-100" эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн "Зөв гэр бүлийн төлөө ээжүүд нэгдэнэ" уриан дор өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд 8 сумын 15 багийн 90 гаруй тамирчин оролцож байна. Эмэгтэйчүүд сайн дураараа бүртгүүлж, сугалаагаар багаа бүрдүүлсэн нь тус тэмцээний онцлог юм. Тус тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь 61, хамгийн залуу нь 18 настай байна. Оролцогчдын дунд Эхийн алдар одонтой 10, Дархан бэр 10, волейболын спортын мастер 2, дэд мастерууд оролцож байна.
Аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос жил
бүр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр "Эмэгтэйчүүдийн
аварга шалгаруулах" волейболын тэмцээнийг уламжлал болгон зохион
байгуулдаг бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо болон тэмцээнийг дэмжигчид, ивээн
тэтгэгчид нэмэгдэж байгааг тус холбооны тэргүүлэгч Ж.Өлзийжаргал нээлтийн үйл
ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэмцээний нээлтийн үеэр оролцогчид үндэсний дээлээр гоёж, биелгээ хийж, Д.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авъяаслаг хүүхдүүд ая дуугаа өргөжээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.