Баянтээгт нарны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:11:18

Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд найман МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол боллоо.

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэр бүрдэх юм. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, ЭХЯ-ны БХЗГ-ын орлогч дарга С.Цэрэнжамц нар болон уг төслийг хэрэгжүүлэх “Мон Корей инженеринг” ХХК-ийн захирал Б.Осоргарав нарын хүмүүс оролцсон байна.

Б.Батчимэг

 

Related news