ДАРХАН-УУЛ: Хог тээврийн зориулалттай автомашинууд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-11 13:18:58

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр засаг даргын нөөц хөрөнгөөр хог ачиж, буулгах зориулалттай хоёр автомашиныг Дархан хотын тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өгөв.




Япон улсад үйлдвэрлэсэн Хино маркийн автомашин нь хогийг автоматаар шахаж ачих зориулалттай бөгөөд 8.1 м.куб багтаамжтай, 2.4 тн даацтай.




Гэр хороололд хог тээвэрлэх автомашин нь механик үйлдэлтэй, таван контейнертой зөөж тээвэрлэх зориулалттай ажээ.


Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх зориулалттай дөрвөн ширхэг угаалгын буу, хоёр зөөврийн цахилгаан үүсгэвэр, дөрвөн тонн багтаамжтай усны савыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал хүлээлгэн өглөө.





 

Related news