ӨНӨӨДӨР: Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-02 07:12:39

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 2-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: Төрийн ордонд: Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн хуралдаан болно.

-Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд:” Иргэний нийгмийн байгууллагад зориулсан хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” сургалт уулзалт болно.

11:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумд: “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн мониторинг танилцуулж мэдээлнэ.

12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Үзэсгэлэн 7-р сарын 3-наас олон нийтэд дэлгэгдэнэ. Утас: 9905-1914.

12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: АН-ын дарга Л.Гантөмөр огцорч буй талаар мэдээлнэ. Ингэснээр АН-ын даргын сунгаа эхэлж байгаа талаар Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ. 

Спорт:

-Хөвсгөл аймагт “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн 7-р сарын 1-5-нд болж байна.

-Нийслэлд хөл бөмбөгийн өсвөр насны УАШТ болж байна.

-Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ОУХМ Д.Банди багшийн санаачилсан Бага насны боксчдын УАШТ-ийг “Олимпын гараа-2024” уриан дор зохион байгуулж байна. 







Related news