ДОРНОГОВЬ: Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн хязаалан насны морьдын уралдаан

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-07-19 15:25:21

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 19/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 16-17-нд боллоо. Хязаалангийн уралдаанд нийт 24 хурдан буян гарааны зурхайгаас эргэснээс Дорноговь аймгийн Өргөн сумын залуу уяач Буянөлзийн Баярбилэгийн бор түрүүлээ.


Аман хүзүүнд Хөвсгөл сумын алдарт уяач Цэцгээгийн Баатарцогтын хээр Айргийн гуравт Өргөн сумын залуу уяач Чулуунсүхбаатарын Түвшинтөрийн зээрд айргийн дөрөвт Хөвсгөл сумын залуу уяач Баярмагнайн Наранбаярын хул хурдлав.