Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-25 08:31:46

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэг Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 6:00 цагийн хооронд хааж, засна.


Тус авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийх юм. Жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Related news