510 гаруй мянган хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:30:48

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд  Өвөрхангай аймгийн нийт хүн амаас 70 орчим хувийг буюу 51832 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх анхан шатны  үзлэг шинжилгээнд хамруулаад байна. Тэдгээрээс 15418 хүн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, 60.9 хувьд нь өвчлөл илэрчээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн 2203 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулснаас  643 хүүхдэд өвчлөл илэрснийг эмчилгээнд хамруулаад байна. Шүдний өвчтэй хүүхдийн 42,9 хувьд эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд БОЭТ-ийг 576.5 сая төгрөгийн өртөг бүхий 25 төрлийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд иргэд орон нутагтаа оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нээгдсэн хэмээн тус салбарынхан үзэж байгаа юм.

Related news