ХӨВСГӨЛ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1720 иргэн санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-11 08:41:32

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1791 сонгогч санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 1720 иргэн санал өгч 96 хувьтай байна.


Өөрийн хаяг дээрээ байгаагүй 5 иргэн, асран хамгаалагч байгаагүйн улмаас  2 иргэн саналаа өгөөгүй байна. Мөн 4 иргэн өөрийн биеэр очиж санал өгөхөө илэрхийлсэн бол 1 иргэн санал өгөхөөс татгалзсан гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Одончимэг мэдээллээ.


Тус аймгийн хэмжээнд 88399 сонгогч санал өгнө. 

  

 

 

Related news