СҮХБААТАР: Санал хураалт 8,4 хувийн ирцтэй үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-11 08:54:21

Баруун-Урт 2024 оны аравдугаар 11 /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлж, 8,4 хувийн ирцтэй үргэлжилж байна. Тус аймагт 65 хэсгийн хороонд 40,7 мянган сонгогч саналаа өгнө.


Харин зөөврийн хайрцгаар 785 иргэн саналаа өгөх хүсэлт гаргаснаас 760 иргэн буюу 96,8 хувь нь саналаа өгсөн байна.  


Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжлэх учир иргэд, сонгогчдыг идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос санууллаа.


Сүхбаатар аймагт энэ удаагийн сонгуульд дөрвөн нам эвслийн 700 гаруй нэр дэвшигч аймаг, сумын ИТХ-д нэр дэвшиж байна. 

Related news