СҮХБААТАР: Санал хураалтын ирцээр тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.
Улс даяар явагдаж буй орон нутгийн ээлжит
сонгуулийн санал хураалтын ирцийн дүнгээр Сүхбаатар аймаг тэргүүлж байна. 11:00 цагийн байдлаар санал хураалтын ирц 24 хувьд хүрчээ. Тус аймгийн хэмжээнд нийт 40,7 мянган сонгогч санал өгнө.
Асгат, Эрдэнэцагаан, Наран
сум аймагтаа ирцээрээ тэргүүлж байгаа бол 65 хэсгийн хороонд санал хураалттай
холбоотой ямар нэг гомдол, саатал гараагүй. Сонгогчдын хувьд 45-аас дээш насныхны мөн эрэгтэйчүүдийн идэвх сайн байна. Санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс 18-30 хүртэлх насны залуусыг сонгуульдаа идэхтэй оролцож, иргэний үүргээ биелүлэхийг аймгийн Сонгуулийн хороооноос уриаллаа.