Жюү жицүгийн ДАШТ-д Монголоос 107 тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-05 15:12:21

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулдаг бүсний ангилалтай ДАШТ-д  Монголын жюү жицүгийн холбооноос 114 тамирчин оролцохоор хилийн чанадыг зорив.


Маргааш эхлэх тус тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, мастер, пара жюү жицү гэсэн дөрвөн ангиллаар болох бөгөөд 137 орны 9000 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Харин манай улс найман аймгийн 107 тамирчин, зургаан дасгалжуулагч, хоёр шүүгч, гурван албаны хүний бүрэлдэхүүнтэй Абу Дабигийн зүг ниссэн байна.


АНЭУ-д 16 дахь удаагаа болох тус ДАШТ-ийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас Б.Ариунцог, Б. Буяндэлгэр багтжээ.


Сонирхуулахад, манай тамирчдаас өнгөрсөн жил хамгийн том амжилтыг насанд хүрэгчдийн хөх бүсний 94 кг-ын жинд барилдсан Г.Гантулга үзүүлж, аваргын алтан медаль хүртэж байсан юм.

Related news