БУЛГАН: Сүүлийн хоёр жилд 5493 хүүхэд бүтээлчээр уншиж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-18 16:25:56

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Хүүхдийн бүтээлч уншлага" жилийн аяныг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, бүтээлчээр унших дадлыг эзэмшүүлэх, унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, ном сурталчлах, уншлагыг дэмжих зорилготой Булган аймгийн 16 сум, 1 тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид оролцлоо.


Хүүхдүүдийн бүтээлч уншлагыг өрнүүлсэн төдийгүй багш, номын санчдын ажлыг дэмжсэн үр өгөөжтэй аян болсныг багш, эцэг эхчүүд ярилаа.

 

2023 оны байдлаар аймгийн Нийтийн номын сангаас 3 сургуулийн 16 бүлгийн 498 хүүхдийг 313 удаагийн ангийн уншлагад, сумын болон сургуулийн номын сангууд 132 бүлгийн 3052 хүүхдийг ангийн уншлагад, нийт 148 бүлгийн 3550 хүүхдийг ангийн уншлагад хамруулсан байна.


2024 онд аймгийн Нийтийн номын сангаас 4 сургуулийн 19 бүлгийн 588 хүүхдийг 227 удаагийн ангийн уншлагад хамруулсан бол Хангал, Могод, Хялганат, Гурванбулаг, Тэшиг, Бугат сумын номын сангууд 1042 хүүхдийг уншлагад хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад аймгийн Нийтийн номын сангийн уншлага 18 хувиар өссөн, харин сумдын уншлага 29.3 хувиар буурсан байна


Уралдаанд  “Бүтээлч уншигч анги хамт олон”, “Бүтээлч уншигч хүүхэд”, “Хувийн номын сантай хүүхэд”-1, “Хамгийн сайн номын тэмдэглэл хөтлөгч хүүхэд”-1, “Бүтээлчээр уншуулагч багш”-1,“Бүтээлчээр уншуулагч номын санч”-1-ийг шалгаруулж урамшуулдаг. 


Аймгийн хэмжээнд зохион байгуулсан "Хүүхдийн бүтээлч уншлага" жилийн аяны 2024 оны шилдгүүдээр: 

Бүтээлч уншигч анги хамт олон: 1-р сургуулийн Ч.Сарантуяа багштай 10а анги, 1-р сургуулийн Б.Янжиндулам багштай 8а анги, Бугат сумын ЕБС-ийн Д.Манал багштай 3а анги,


Бүтээлч уншигч хүүхэд: 2-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Шинэсаран, 1-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Есүхэй, Бугат сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Х.Ундрал


Хувийн номын сантай хүүхэд: 1-р сургуулийн  10а ангийн сурагч М.Ану


Хамгийн сайн номын тэмдэглэл хөтлөгч хүүхэд: 1-р сургуулийн  8а ангийн сурагч Ц.Цэлмэг


Бүтээлчээр уншуулагч багш: 1-р сургууль 10а ангийн багш Ч.Сарантуяа


Бүтээлчээр уншуулагч номын санч: Бугат сумын ЕБС-ийн номын санч М.Оюунтуяа


Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнээр: 2-р сургуулийн 11 а ангийн сурагч Г.НоминБулган аймгийн Политехникийн коллежийн 2,5-р дамжааны оюутан Анужин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 5-р багийн иргэн Ч.Гантөгс нар шилдгүүд боллоо. 







Related news