Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр цас орж шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн
зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж
секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс болон Цэцэг нуур, Дархадын хотгор, Идэр,
Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -16-22
градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас
багатай газраар -1-4 градус, говийн бүс нутгийн хойд, Дорнодын тал нутгаар -5-10
градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байх нь.