Асгатын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-09 12:53:04

Сүхбаатар аймгийн  Асгат суманд улсын төсвийн 840 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулжээ.

 -Манайх арван өрөө тасалгаа бүхий шинэ цэцэрлэгтэй болсоноор   сумынхаа  2-5 насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой боллоо. Хуучин 30 жилийн өмнө баригдсан 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгаа одоо ашиглаж байгаа гэж  сумын цэцэрлэгийн эрхлэгч М.Энхсайхан ярьж байв.

Харьяа яамны хөрөнгөөр  40 сая төгрөгийн  тоног төхөөрөмж нийлүүлж, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал  2,0 сая, “Нутгийн анар” ХХК-ны захирал Б.Буд 3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

   Сүхбаатар аймаг Г.Сүхээ

Related news