Ихэнх нутгаар өнөөдөр хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2025-02-23 09:29:56

Улаанбаатар, 2025 оны хоёрдуаар  сарын 23 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр хүйтний эрч суларна.


 2025 оны 2 дугаар сарын 23-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ танилцуулж байна. 

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -12-17 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +3-2 градус, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -4-6 градус хүйтэн байна.



Related news