Нуугдмал байдаг галт зэвсгээ бүртгүүлэхэд өршөөл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬУлсын хэмжээнд "Зэвсэг 2016" арга хэмжээ болж байгаатай холбоотойгоор Өмнөговь аймагт галт зэвсгийг Цагдаагийн газарт бүртгэлжүүлж тоолох гэж байна.
"Уг арга хэмжээний үеэр бүртгэлгүй галт зэвсгийг ямар ч торгуульгүйгээр гэрчилгээтэй болгоно. Тиймээс иргэд энэ үеэр гэрчилгээгүй нуугдмал байдаг галт зэвсгээ авч ирж бүртгүүлэн гэрчилгээтэй болгохыг уриалж байна" гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэв журам хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сайнбуян хэллээ. "Зэвсэг 2016" арга хэмжээ нь улсын хэмжээнд энэ сарын 14-өөс 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Харин манай аймагт галт зэвсэг тоолох, бүртгэх нь 12 дугаар сарын 14 хүртэл үргэлжлэх бөгөөд үлдсэн хугацаанд нь нэгдсэн дүнгээ гаргах ажээ.
Тус аймгийн хэмжээнд 1100 орчим галт зэвсэг байгаа гэсэн тоо байдаг гэнэ. Галт зэвсэгт ангийн буу, сургалтын буу, спортын, харуул хамгаалалтын буу зэрэг багтдаг юм байна.
Д.Мишигсүрэн