Аймгийн лам нарт дотуур байр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:32:37

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн дэргэд 50 ламын дотуур байр, уламжлалт анагаах ухааны эмнэлгийг барьж байна. 

Уг байр ашиглалтад орсноор лам нарын сурч, боловсрох орчин нөхцөл сайжирч, өөр зүйлд сатаарахгүйгээр эрдэм номдоо шамдах болно гэдгийг хийдийн хамба лам Я.Ганзаяа хэлж байгаа юм. Мөн сумдаас лам нар ирж байрлах, шашны сургалт явуулах, ард иргэд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хамрагдан тохь тухтай үйлчлүүлэх зэрэг олон боломж нээгдэх аж. Барилгын санхүүжилтийг сүсэгтэн олны өргөл хандив, айлтгуулсан номын харамжаар бүрдүүлж байгаа гэнэ.

Ганданпунцоглин хийд нь 40 гаруй ламтай. Ихэнх нь Монгол Шашны их сургууль, Энэтхэгийн Гоман дацанд суралцаад ирсэн байна. Жил бүр 2-3 лам Энэтхэгийн Гоман дацанд сурахаар явдаг бөгөөд одоогоор 30-аад лам тэнд 7-8 жилийн хугацаатай суралцаж байгаа аж. 

Б.Батчимэг

Related news