Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн оюутнуудын дунд "Өмнөговь хөгжил -2016" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаад байна.
"Төгс голомт" ТББ, тус аймгийн залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээ энэ сарын 15-30 хооронд оролцох илтгэлүүдийг хүлээн авах ажээ. Энэхүү илтгэлийн уралдаан нь аймгийн хөгжлийн боломж нөхцлийг шинжлэх ухааны үндэстэйгээр бодитой дүгнэж, оновчтой тодорхойлсон шинэ санаа санаачлагыг дэмжин цаашид хэрэгжүүлэх бөгөөд оюутнуудаа судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажлыг олонд таниулах зорилготой юм.
Уг илтгэлийн уралдаанд зөвхөн Өмнөговийн дотоод гадаадын сургуулиудад суралцаж байгаа бүх оюутнууд оролцох боломжтой аж. Тэмцээнд ирүүлсэн илтгэлүүдээс 20-ыг нь шалгаруулан хэлэлцүүлэх юм байна. Тус уралдааныг аймгийн ИТХ, аймгийн оюутны холбоо, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбоо ивээн тэтгэж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн