АРХАНГАЙ: Төрөлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-23 07:49:33

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд төрөлт буурсан үзүүлэлттэй байна.

 

2025 оны эхний 11-р сард 928 хүүхэд мэндэлсэн нь өмнөх ны мөн үеэс 59 /5.9 хувь/ хүүхдээр буурсан байна.

 

Сүүлийн гурван жилээр авч үзвэл 2023 оны эхний 11 сард 1242, 2024 оны эхний 11 сард 987 хүүхэд төрж байжээ.

 

Аймгийн хэмжээнд 479 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн. 1000 хүнд ногдох төрөлт 8.9, нас баралт 5.1 болж, хүн амын цэвэр өсөлт 4.8 промил байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.  

Related news